Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-04-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 8.1-9.4 градус дулаан, бусад нутгаар -0.2 градус хүйтнээс 7.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 23, Тоорой , Бигэрт 22, Жаргаланд 21, Алтай, Дарив, Хөхморьт, Халиунд 19, Тайшир, Дэлгэрт 18, Гуулин, Төгрөг 17, Баян-Уулд 16 градус дулаан, бусад сумуудад 12-13 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргалан, Цогтод -13, Тонхилд -12, Есөнбулаг, Дарив, Баян-Уул, Тайшир, Цээлд -11, Бугат, Дэлгэр, Гуулин -10, Төгрөг, Чандмань, Халиунд -8, Хөхморьт, Бигэрт -7, бусад сумуудад -4-5 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 12-14 градус дулаан, бусад нутгаар 2-11 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 48, Алтай, Шаргад 47, Бигэрт 45, Даривт 41, Гуулинд 39, Тонхил, Бугат, Баян-Уулд 38, Цээлд 36, Есөнбулаг, Жаргалан, Цогтод 34, Дэлгэр, Хөхморьтод 33, Чандманьд 30 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Баян-Уулд -18, Жаргалан -17, Хөхморьт, Гуулинд -15, Тонхил Бугатад -14, Цогтод -13, Цээлд -12, Есөнбулагт -11,Тайширт -10, бусад сумуудад -7-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 4.6 мм, Чандманьд 1.0 мм, Гуулин тосгон, Жаргаланд 0.8 мм, Тайширт 0.6 мм, Есөнбулагт 0.5 мм, Халиунд 0.4 мм, Цээлд 0.3 мм, Төгрөгт 0.2 мм, Бугат, Хөхморьт, Дарив, Дэлгэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Тоорой, Тонхил, Шарга, Цогт, Бигэр сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Цээл, Бугат 29 м/с, Шаргад 28 м/с, Цогт, Тонхилд 24 м/с, Есөнбулагт 23 м/с, Тооройд 22 м/с, Дарив, Дэлгэр, Төгрөгт 20 м/с, Алтай, Хөхморьт, Бигэр, Гуулин, Тайшир, Халиунд 18 м/с, Чандманьд 16 м/с, Баян-Уул, Жаргаланд 14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 4-р сарын 20-ны байдлаар цасан бүрхүүл тогтсон нутаг байхгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Алтай, Есөнбулаг, Тонхил, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Халиун, Шарга сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин Бугат, Тайшир, Цогт, Цээл, Чандмань сумуудад ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /